GAALI.AI

Тусламж

Түгээмэл асуултууд

Хариулт олдохгүй бол мэдүүлгийн хуудасны баруун доод буланд байх AI туслахаас асууна уу — тэр таны мөрүүдийг харж хариулна.

01
Ямар файл оруулж болох вэ?
PDF хэлбэртэй packing list, commercial invoice, proforma invoice. Нэг удаад 8 хүртэл файл, тус бүр 25MB хүртэл. Скан хийсэн (зурган) PDF-ийг ч уншина.
02
Packing list, инвойс хоёрыг хамт оруулах шаардлагатай юу?
Шаардлагагүй, гэхдээ хамт оруулахыг зөвлөж байна. Савлагааны хуудаснаас жин, хайрцгийн тоо, batch; нэхэмжлэхээс нэгж үнэ, валют, нийлүүлэгчийн мэдээлэл гардаг. Хоёуланг нь нэгтгэж нэг бүрэн мөр үүсгэнэ.
03
БТКУС кодыг яаж сонгодог вэ?
Гурван суваг ашиглана: (1) баримт дээрх гадаад HS кодын эхний 6 орон — энэ нь дэлхий нийтэд ижил; (2) брэнд, үйлдвэрлэгчийн латин нэр; (3) монгол нэршил. Эдгээрээр тулгаад мөн чанараараа хамгийн нийцэх ангиллын хувилбарыг сонгоно.
04
Санал болгосон код найдвартай юу?
Энэ бол албан ёсны ангилал БИШ. Систем барааны тодорхойлолт, HS код, нэршлээр хамгийн нийцэх ангиллыг үндэслэлтэй нь санал болгоно — эцсийн хариуцлага мэдүүлэгчид байна. Мөр бүрийн «Яагаад» тайлбарыг шалгана уу.
05
Шилжих коэффициент гэж юу вэ?
Хэлцлийн хэмжих нэгжийг БТКУС-ын ангиллын нэгж рүү хөрвүүлэх итгэлцүүр. Томьёо: хэлцлийн тоо хэмжээ = ангиллын тоо хэмжээ × коэффициент. Жишээ: хэлцэл тонноор (72 TNE), ангилал кг-аар (72,000 KG) бол коэффициент = 0.001.
06
Тарифын төрлийг яаж сонгох вэ?
«Нэн тааламжтай» — ДХБ-ын гишүүн орон болон Беларусь гарал үүсэлтэй, гарал үүслийн гэрчилгээтэй бараа (хамгийн түгээмэл). «Ердийн» — гарал үүсэл нотлогдоогүй. «Хөнгөлөлттэй» — зөвхөн Япон гарал үүсэлтэй бараанд (ЭЗТХ-ны дагуу).
07
Эцсийн үр дүнг юу гэж авах вэ?
Хүснэгт дээрээ засвараа хийгээд «Excel татах» дарна. Файл нь gaali.mn-ий баганын нэршлээр бэлтгэгдсэн тул шууд шивэхэд бэлэн байна. Хоёр дахь хуудсанд мөр бүрийн сонголтын үндэслэл багтана. Эсвэл «gaali.mn-д бөглөх» дарвал бөглөгч программ мөрүүдийг шууд шивнэ.
08
gaali.mn-д автоматаар яаж бөглөдөг вэ?
«Бөглөгч программ» хуудаснаас GaaliAiAgent.exe-г татаж Windows компьютер дээрээ ажиллуулна, төхөөрөмжийн түлхүүрээ нэг удаа оруулна. Программ Chrome-ыг нээнэ — та gaali.mn-д eToken-оор нэвтэрч мэдүүлгийн Шат 3-ыг нээгээд сайтаас «gaali.mn-д бөглөх» дарна. Нууц үг, eToken серверт дамждаггүй.
09
Миний баримтын мэдээлэл хаана хадгалагдах вэ?
Оруулсан PDF болон гаргасан мөрүүд зөвхөн таны бүртгэл дор хадгалагдана. Бусад хэрэглэгчид харагдахгүй, гуравдагч этгээдэд дамжуулахгүй.